The Help | Bluray


Гарсан огноо: 2011-08-10
Найруулагч: Tate Taylor
Төрөл: Drama
Дүрүүдэд: Emma Stone, Viola Davis, Bryce Dallas Howard, Octavia Spencer, Jessica Chastain, Ahna O'Reilly, Allison Janney, Anna Camp
Yргэлжлэх хугацаа: 146 минут
Өргөтгөл: MKV
Чанар: Bluray | HD 720p
Дүрс: 1280 x 688 | 730 Kbps
Дуу: AAC | 128 Kbps
Хэмжээ: 900mb
Хэл: Монгол
Source: КИНОМОН
IMDB үнэлгээ: 8.1/10 [47.314 саналтай]
Америкийн зохиолч Kathryn Stockett-ын 2009 онд хэвлүүлж гаргасан Миссисипи мужийн Жексон хотын цагаан арьст гэр бүлийн африк америк гэрийн үйлчлэгч нарын тухай өгүүлдэг "The Help" номоос сэдэвлэн бүтээгдсэн инээдэмт, драм жанрын киног эрхэм хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Худалдаанд гарсныхаа дараагаар шилдэг борлуулалттай ном болж чадсан энэ ном зохиолч эмэгтэйн анхны ном байжээ. Номынхоо нэрээр нэрлэгдсэн уг кино Touchstone Pictures-ын бүтээл болон 2011 оны 8-р сарын 10-ны өдөр нээлтээ хийсэн байна.

Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо BoxOffice-ын жагсаалтын дэд байранд 26 сая долларын орлогоор бичигдэж байсан энэ киноны дүрүүдэд Easy A киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Emma Stone, жүжигчин Mike Vogel, Bryce Dallas Howard, Viola Davis, Octavia Spencer, Allison Janney нар тогложээ. 25 сая долларын өртгөөр бүтсэн энэ кино шүүмжлэгчээс таатай саналыг хүлээн авсан бөгөөд 205,343,372 долларын орлого олсон байна.
Кинонд: 1960-аад оны үеийн Миссисипи мужийн Жексон хотод өрнөх энэхүү киноны гол дүрийн бүсгүй Skeeter бол өмнөдийн дээдсийн гэр бүлийн гишүүн бөгөөд коллежоо төгсөөд гэртээ ирсэн тэрээр зохиолч болохыг шийдсэн нэгэн билээ. Залуу цагаан арьст бүсгүй өмнөдийн нэртэй гэр бүлийнхнийг асрах ажилд амьдралаа зориулсан хар арьст эмэгтэйчүүдтэй ярилцлага хийхээр шийдсэн байв. Skeeter-ийн хамгийн сайн найз, гэрийн үйлчлэгч Aibileen түүний анхны ярилцагч болох бөгөөд нягт хар нийгэмлэг дэх зовнилоо нээн өгүүлсэн анхны нэгэн болно. Skeeter өөрийн урт хугацааны нөхөрлөл нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг үл харгалзан Aibileen-тай хамтран ажиллахаа үргэлжлүүлсээр эцэст нь олон эмэгтэйчүүд түүнтэй ярилцана. 1960-аад оны үеийн цагаан арьст гэр бүлийн гэрийн үйлчлэгч бүсгүйчүүдийн тухай өгүүлэх энэ кино та бүхэнд таалагдана гэж итгэж байна.

TRAILER


ШУУД ҮЗЭХ
PUTLOCKER | ҮЗЭХ |

ТАТАХ

ГОГО.МН | ТАТАХ |
MEDIAFIRE | TATAX |
FILE.MN | TATAX |

Таны ээлж

Post a Comment